Тус театрын захирал Д.Цэрэнсамбуу, жүжигчин Ж.Пүрэвдорж нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор, жүжигчин Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан нарыг Гавьяат жүжигчин цолоор, найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Т.Ганхуяг нарыг Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнах аж.
Ардын жүжигчин Н.Сувд, П.Цэрэндагва нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал болох Хөдөлмөрийн баатар цолоор, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханыг Ардын жүжигчин цолоор шагнах болсон баярт мэдээг театрын уран бүтээлчид дуулгалаа.
Мөн Монгол улсын үндэсний урлагийн их тeатрын гоцлол бүжигчин, дасгалжуулагч багш А.Батхүү Гавьяат жүжигчин цол тэмдгээр, Гавьяат жүжигчин Д.Гүрсэд Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаах гэнэ.