Т.Мөнхсайхан:Дүүргийн эмнэлэгт уламжлалт бариа засал хийдэг байснаас халдвар тархсан байж болзошгүй

2020-12-21

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы өгсөн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр “12-р сарын 16-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг халдвартай хүн батлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар 62 хүн халдвар авсан нь батлагдлаа.  Халдвар цаашаа хэрхэн яаж тархсаныг судалж байна.

Өвчилсөн хүний тоо олон байх эрсдэлтэй нь сүүлийн өдрүүдэд халдвар илэрсэн байдлаас харагдаж байна. Баянзүрх дүүргийн эмнэлэгт 248 эмч, үйлчлүүлэгч тусгаарлалтад байна.

Баянзүрх дүүргийн голомт 11-нд хэвтэн эмчлүүлсэн хүнээс гаралтай эсэх талаар тодорхой судалгаа хийгдэж байна. БЗД-ийн эмнэлэгт хийгддэг байсан уламжлалт бариа засал, эмчилгээнээс болж эмнэлгийн дотор халдвар тархсан байж болзошгүй байна.

Вирусын төрөл буюу геномийг манай улсын хувьд тогтоохгүй байгаа. Европын улсуудаас ирсэн иргэд маань тусгаарлах байранд байгаа, халдвар тараах эрсдэл нь маш бага учраас эмчлэх тал дээр анхаарч байна.

Манайд тархаж буй вирус Уханьд анх гарсантай адилхан уу эсвэл мутацид орсон уу гэдгийг тогтоох боломжгүй байгаа” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ