Я.Содбаатар:Тусгаарлах байрны хүрэлцээ муухан байна

2020-12-21

Шадар сайд Я.Содбаатарын тусгаарлах байрны талаар өгсөн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр “Тусгаарлах байрны хүрэлцээ муухан байна. Зуны улиралд 100 гаруй тусгаарлах байранд хүмүүсээ хүлээж авч байсан. Олон байрууд өвлийн улиралд ажиллах боломжгүй гэсэн. Гадаадад байгаа 500 гаруй иргэдээ татан авсан. Дотоодын нөхцөл байдал хүндэрч, ойр дам хавьтлуудыг тусгаарлах байрны нөхцөл муудаж байна.

Дотоодын нөхцөл байдал дээрдвэл иргэдээ татан авна. Байруудыг сонгох ажлуудыг хийж байна. Тусгаарлах бүх байруудад хяналтын камер байршуулж байна. Камерын бичлэгээс ямар нэгэн хөдөлгөөн илэрвэл зарлан мэдээлэх системтэй байх шалгууруудыг тавьсан. Тодорхой газруудад энэ шаардлагыг хангах ажлууд хийгдэж байна” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ