
Цар тахлын үеийн хөл хориотой холбоотойгоор Япон улс иргэддээ гурав дахь удаагаа буцалтгүй тусламж үзүүлж, мөнгө тараахаар болжээ.
Өнгөрөгч баасан гарагт Японы Засгийн газар коронавирусын тахлын улмаас хүндэрсэн эдийн засагт сэргэлт өгөх зорилго бүхий 490 тэрбум ам.долларын урамшууллын багцыг баталсан байна.
Энэхүү багцад 18 ба түүнээс доош насны иргэн бүрд 100,000 иенийн ($880) мөнгөн тусламж үзүүлэхээс гадна коронавирусын арга хэмжээний улмаас борлуулалт нь буурсан бизнес эрхлэгчдэд үзүүлэх тусламж багтсан байна.
Мөн эмч, эмнэлгийн ажилчдын цалин, урамшууллыг нэмэх төсөв тусгагджээ.
Халдварын тохиолдол төсөөлж байсан шиг буурахгүй байгаа нь өнгөрсөн гурван сарын хугацаанд тус улсын эдийн засаг 0.8 хувиар хумигдахад нөлөөлсөн гэж үзэж байна.
Эх сурвалж: abcnews