Автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж QR кодоор зорчино, нийтийн тээвэр хэвийн горимоор ажиллана

2020-12-21

Ирэх лхагва гарагийн өглөөний 06:00 цагаас эхлэн нэгдүгээр сарын зургааныг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр боллоо.

Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд дараахь 15 чиглэлийн үйл ажиллагаа явагдана:

  1. Эрчим хүч, дулаанаар хангах үйл ажиллагаа
  2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйл ажиллагаа
  3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  4. Малын өвс, тэжээл, түгээлтийн үйл ажиллагаа
  5. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллагын үйл ажиллагаа
  6. Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  7. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  8. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
  9. Банкны төлбөр, тооцооны үйл ажиллагаа
  10. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
  11. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
  12. Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
  13. Нийслэлийн Төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын 10-15 хувь
  14. Хүүхэд хамгааллын байрууд
  15. Оршуулгын үйл ажиллагаа

Бусад байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн зогсооно.

Зөвшөөрөгдөөгүй салбарын иргэдийн хувийн автомашинаараа зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа. Зөвшөөрөгдсөн салбарын иргэд QR кодоор хөдөлгөөнд оролцоно.

“Өмнөх хатуу хөл хорионы үед зөвшөөрөгдсөн 13 чиглэлийн 23 мянган автомашиныг бүртгэлжүүлж, QR код олгосон. Үүн дээр нэмэн төрийн захиргааны зарим байгууллага, хүүхэд хамгааллын бусад газруудад нэмэлт байдлаар код олгоно. Такси үйлчилгээний 800 гаруй автомашин үйл ажиллагаа явуулна. Мөн 900 нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн зорчино. Иргэд зайлшгүй гарах хэрэгтэй бол нийтийн тээврээр зорчино” гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ