Хурууны хээгээр ажилчдынхаа цагийг бүртгэхийг ХОРИГЛОНО

Улсын Их Хурлын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.11.23) хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Удахгүй батлагдах энэ хуулийг 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хууль хэрэгжүүлж эхлэхээс өмнө иргэдийн биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээг цуглуулсан бүх мэдээллийн санг устгах юм байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

Хувийн мэдээллийн тухай хуулиар гарын хурууны хээг сонгуулийн үеэр сонгогчдыг таних, улсын бүртгэлийн буюу иргэний үнэмлэх авах, шинэчлэхдээ ашиглана.

Бусад тохиолдолд хориглож байгаа.

Иргэдийн хурууны хээг маш олон төрлийн үйлчилгээнд ашигладаг болсон. Тухайлбал, супермаркетууд гишүүнчлэлийн карт олгохдоо олон хүний хурууны хээг цуглуулсан байдаг. Банк бус санхүүгийн байгууллагууд, машин худалдаалдаг байгууллагуудад иргэдийн хурууны хээний сан үүсгэсэн байгаа. Мөн зарим төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд цагийн бүртгэл хийхийн тулд ажилчдынхаа хурууны хээг цуглуулсан байдаг. Үүнийг шалгаж болиулах ажлын хэсгийг Засгийн газраас байгуулан ажиллана.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn