ШУУРХАЙ:ЗГ-аас нөгөөдрөөс эхлэн 14 хоног хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ

2020-12-21

УОК-оос Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлэн ирэх оны нэгдүгээр сарын 6-нийг хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргасан билээ. Тэгвэл Засгийн газар тус саналыг дэмжиж, нөгөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэжээ.

Тодруулбал, арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ирэх оны нэгдүгээр сарын зургааныг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт эргэн шилжих юм.

Засгийн газраас гарсан шийдвэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 16 цагаас хүргэнэ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ