АТҮТ-ийн мэргэжилтэн Б бусдаас 27 удаагийн үйлдлээр хахууль авсан нь тогтоогджээ

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Авто ээврийн Үндэсний төвийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах Нислэг машин төв салбарт Авлигатай тэмцэх газрынхан нэгжлэг хийжээ.

Мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгохдоо авлига авч, жолооч нарыг шалгалтад тэнцүүлдэг гэх мэдээлэл гараад буй.

Өчигдрийн тухайд тус төвийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн Б-гийн өрөөнд бусдаас хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгалт хийжээ.

Мэргэжилтэн Б нь тус төвийн ажилтан Б-ээр дамжуулан гурван удаа хахууль авсан, У гэгчээс 27 удаа хахууль авсан, дүүргийн салбарын удирдах албан тушаалтныг долоон удаа хахуульд зуучилсан гэх хэргүүдээр шалгагдаж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn