“Өвлийн идэш” худалдаа энэ сарын 25-наас Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2021-11-23

Нийслэлчүүдийн өвлийн хэрэгцээний махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа энэ сарын 25-наас ирэх сарын   2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд болох ажээ.

Орон нутгаас  бэлтгэсэн, гарал үүсэл нь баталгаатай эрүүл малын мах, сүү, цагаан идээнээс гадна шинэ ургацын улаанбуудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдаалах аж.

Мөн энэ үеэр  “Монгол шуудан” компанийн хүргэлтийн үйлчилгэгээр  өвлийн идшээ орон нутгаас Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл хүргүүлэн авах боломжтой гэнэ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, орон нутгийн удирдлагууд хамтран уг арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Холбоотой мэдээ