Хэргээ хүлээсэн Д.Хаянхярвааг суллаж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаас түдгэлзүүлэх шийдвэр гарчээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа арваннэгдүгээр сарын 18-нд суллагджээ. Түүний албан өрөөнд аравдугаар сарын 18-ны орой нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай цагдан хориод байсан билээ.

Прокурорын байгууллагаас хорих хугацааг сунгуулах хүсэлтийг шүүхэд гаргасны дагуу шүүх хурал аравдугаар сарын 21-нд болж,  Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн.

Д.Хаянхирваа нь хэргээ хүлээж, наймаалцсаар ийн суллагдсан гэх. Өмнө нь хэргээ наймаалцаж торгуулийн ял авч байсан нхөдүүд бий. Тухайлбал ХХААХҮ-ийн сайд байхдаа ЖДҮ тараасан хэмээх Б.Батзоригт 40 сая төгрөгийн торгох ял оноож байсан билээ. Энэ удаа Д.Хаянхирваа ч ийм ял үүрнэ гэлцэж буй.

Шүүхийн албан мэдээ

Д.Хаянхярваад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс өөрчилж, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, хэргийн оролцогч Ш.Уртнасан, Ц.Отгонбаатар, Ш.Дорж, Л.Болормаа нартай уулзахыг хоригложээ.

Мөн хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, буюу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг биелүүлэхийг уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ. 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn