УИХ гишүүн Ш.Адьшаа: Богд Зонховын цогцолборыг санаачилсандаа хариуцлага хүлээхэд бэлэн

2021-11-22

“Богд Зонхова” цогцолборыг барих ажилд ирэх жилийн улсын төсөвт 32,4 тэрбум төгрөгийн төсвийг УИХ-аас баталсан нь хэл ам дагуулаад байна.

Өнгөрсөн жил дээрх цогцолборыг барихын тулд улсын төсөвт мөн 5.5 тэрбум төгрөг суулгаж, 2021 онд 1.5 тэрбумыг нь санхүүжүүлэхээр тусгаад байсан юм.

Энэ тухайд Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөхдөө, 2020 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн саналаар “Богд Зонхова” цогцолборыг барих 5.5 тэрбум төгрөг төсөвт суулгасан, хэн байсныг санахгүй байна гэсэн билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр  “Богд Зонхова” цогцолборыг УИХ-ын Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нарын хамт санаачилж, төсвийн тухай хуульд оруулсан гэдгээ хэллээ.

Мөн тэрбээр Богд Зонховын хөшөөг санаачилсандаа хариуцлага хүлээх ёстой бол хариуцлага хүлээнэ гэсэн юм.

Холбоотой мэдээ