А.Амбасэлмаа:Коронавирус нийслэлийн хүн амын дунд идэвхитэй эргэлтэд байна

2020-12-21

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирус нийслэлийн хүн амын дунд идэвхитэй эргэлтэд орсон учраас иргэд сонор, сэрэмжээ өндөр байлгах хэрэгтэйг анхаарууллаа.

Тэрбээр “Нийслэл хотын хэмжээнд хавьтал, батлагдсан тохиолдлуудын гэр нь нийслэлийн зургаан дүүрэгт тархсан байна. Коронавирус нийслэлийн хүн амын дунд идэвхитэй эргэлтэд байна гэж ойлгож аль болох гэрээсээ гарахгүй байх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй.

Нийслэлийн хэмжээнд нилээн томоохон хэмжээний голомт үүссэн байна” гэв.

Монгол Улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 993 боллоо.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ