АИ-92 шатахууны үнэ ойрын хугацаанд 100 төгрөгөөр, цаашдаа 2400 төгрөгт хүрч болзошгүй гэв

Шатахууны үнэ чөлөөлөх шийдвэрийг Үнийн зөвлөлөөс гаргажээ.

Энэ талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал “Үнийг чөлөөлснөөр шатахууны үнэ аажмаар зах зээлийн горим руугаа орж байна гэж ойлгох хэрэгтэй.

Одоо 2050 төгрөгөөр худалдаалагдаж байгаа АИ-92 шатахууны өөрийн өртөг нь 2400 төгрөг байна.

Тэгэхээр шатахууны үнэ аажмаар 2400 төгрөгт хүрнэ.

Өөрөөр  хэлбэл, зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч, гадаадаас шатахуун импортолж буй үнийг өнөөдрийнх бус сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцоолно гэсэн үг. Ингэснээр нэг удаагийн үнийн огцом хэлбэлзэлийг аажмаар үнэ бодож гаргах аргачлал юм. Энэ үнийг бодоход төр оролцохгүйгээр зах зээлийн үнээ тооцоолж явна. Жишээлбэл, нэг удаагийн өөрчлөлт нийт үнийнхээ таван хувиас хэтрэхгүй байх юм. Одоо жижиглэнгийн үнэ 2050 төгрөг байлаа гэхэд 100 төгрөгөөс хэтрэхгүй” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn