Орон нутгийн багш нарт 3 жил тутамд нэмэгдэл олгох санал хуулийн төсөлд тусгагджээ

2020-12-21

Боловсролын багц хуулийн цахим хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна. Энэ үеэр ажлын хэсгээс хамгийн их ирүүлсэн санал, хүсэлтийг БШУ-ын дэд сайд Г.Ганбаяр танилцуулав.

Цахим хэлэлцүүлгийн хүрээнд СӨБ-ын байгууллагаас 4300, ЕБС-иас 10000, эцэг, эхээс 10000 санал иржээ.

Цахим хэлэлцүүлгийн үеэр ирүүлсэн санал, хүсэлтүүдээс:

  • Боловсролын сургалтын хөтөлбөрийг тогтвортой болгох
  • Сурах бичгийн хэвлэлтийн чанарыг сайжруулж, жинг хөнгөлөх
  • Удирдлагын тогтолцоог босоо тогтолцоонд шилжүүлэх
  • Багш нарын тэтгэврийн насыг 50-55 болгох, багш бэлтгэх их, дээд сургуулийн чанарыг сайжруулах, элсэгчдийн босго оноог нэмэгдүүлэх, орон нутагт ажилласан нэмэгдлийг 5-аас 3 жил болгон багасгах, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах саналууд хамгийн олон иржээ.

Ирсэн саналуудтай холбогдох заалтуудыг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулаад явж байгаа гэж БШУ-ын дэд сайд Г.Ганбаяр хэлэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Tuslah Bagsh nariin tsalin nemeechee bagsh naraas ilvv ihiig hiij bna. Tegeed tsalin baga Bagsh nar bolohoor ondor hicheel zaasan bolood l tsalin awj bna. tuslah Bagsh nar yajiin ogloo ireed tsewerlegee hiine hvvhdee hvleej awna tsaind n oruulna tegeed hicheeld beldej bagshid tuslana tegeed anglia tsewrlene hajuugarna zarim daa hvvhed harna tegwel odriin 3-4 udaa tsewerlegee hiine hamgiin svvld ywna ilvv tsag bhgvi hamag muu bvgdiig hiine 00 tsewrlene gadaa hog tsewerlene ajil ih shvv dee tsagaan hereglelee hvrtel ugaaj indvvdne hetsvv der

  • Хөдөөний багш нар эрүүл агаарт ачаалал бага стресс ч бага . Хотын багш нар хүнд нөхцөлд ажилдаг гэж боддогшдээ. Юун 3 жилд урамшуулал вэээ.

  • Дэмжигднэ гэдэгт найдаж бна.ялангуяа СӨБ-ийн багш нар маш хүнд нөхцөлд ажилладаг.шуугианаас болоод дүлийрээгүй гардаг багш гэж ховор,мөн СӨБ ын багш эртхэн л тэтгэвэрт гарахгүй бол 50аас дээш насанд багшлахдаа сургах чадамжгүй болж хоногоо л тоолж нэр хичээх үзэгдэл бдагаас хүүхэд сургах тал дээр суларсан байдаг нь илт байдаг

  • hodoo oron nutag gj ylgahgui buh bgsh nart tegsh l nemegdel uramshulal ogmoor Bn aa. Hotiin bgsh nar unendee achaalaltai ajilladag shuu dee. Huuhdiin too angi duurgelt ih. Shiidwer gargah bolgondoo tegsh bus handaj bh yum aa. 

  • Тэтгэвэрийн насыг наашлуулах нь л чухал шүү.Хүүхэдтэй ажиллах хэцүү тэр тусмаа СӨБын багш нар өглөө үүрээр гараал тасралтгүй хүүхэдтэй ажилсаар хоногтоо л гэртээ орж ирдэг, маш их ядардаг чих нь дүлийрэх, даралт ихсэх бол наад захын асуудал болоод бна.Үүнээс үүдэлтэй богино насалж бна 

  • Eruul mendiin salbart ajillaj baigaa ajilchidiig yay gej boddog yum bol do bagsh nar odor n achaalaltai bailaa ch shono buten noirtoi bichig tsaastai ajilladag bol emch suvilagch hunii ami nasiig hariutsaj baas sheestei notsoldon noirgui ajillaj bna. 

    • emnelgiinhen 3 jild tetgemjee avaad hevshsen bizdee uuruu bagsh bish bol yaj bagshiin ajliig ter tusamaa baga angiin bagshiin ajliig oilgoh ve dee oilgohgui salbart hoshuugaa buu dur 

  • Одоо нэн даруй тэтгэвэр нэртэй  гол зогоох төдий мөнгөө ядаж 550 мянга болго  Ахмадууд ядаж эмээ бүтэн авяа 

  • Боловсролын салбарыг ганцхан багш авч явдаггүй үүнд цэвэрлэгч эмч нярав нягтлан гэдэг хүмүүсийн эрхийг яагаад тусгадаггүй юм болоо сонин хүмүүс 

  • Багшийн цалинг 3 сая болго. Онц сурдаг хүүхдүүд чинь 800 оноо авдагууд нь БоИСургуулийг чинь дүүргээд ирнэ.

  • Боловсролын байгууллагад ажиллаж байгаа үйлчлэгчидийн цалинг нэмэгдүүлж…ажилсан жилээр нь нэмэгдэл олгож баймаар юм…Болосролын байгуулагын хамгийн хүнд ажил шүү дээ үйлчлэгчид

  • togoch bolon busad ajilchidin talarh sanalig orulj ogche (togoch mart 5n jilin teteglegt hamrulah mon niit busad ajilchidin amraltin honog 30-48honog bolgoh tsalingin shatlal nemeh talar sanal oruulj ogche

  • huduunii bagsh nart 3 jil dutamd ugch baihaar hot huduugui 5 jild olgodog baij bolohgui yum baihda angi duurgelt amidraliin urtug udur geed toochood baival asuudal ih iim 1 taliig barimtalsan bodlogoo bolimoor yum etsesdee esergeeree hotod bagshlah ni baitugai bagshiin mergejil ezemshih hun oldohoo baih bii de

  • Манай боловсролын салбар дандаа ажилтнаа мартах юмдаа ажлын их ачааны хүндийг үүрч явдаг ажилчид авдаг цалин нэмэгдэл бүгд багшийн авдаг цалингийн талд нь ч хүрэхгүй шахуу багшийн цалин 100000 нэмэгдэж байхад ажилчдынх 30000 л нэмэгдэж байх жишээтэй. засвар тохижилт гээд бүх ажил ажилчдын нуруун дээр. Сайд нь анхаармаар юм. Багш нар жагсаад өрсдийнхөө цалинг нэмүүлнэ. Харин ажилчдынх багшийн нэмэгдсэн хувиар нэмэгдэхгүй. тэтгэврийн өвөө эмээ нарын цалингаас бага цалинтай байх юмдаа үйлчлэгч жижүүрүүд. Эрүүл мэндийн салбар бол ажилчдаа мартдаггүй юм билээ шүү 

  • Мэргэжил мэргэжлийн онцлог өөр өөр. Багш нар өдөр хичээлээ заасан ч оройжин, зарим үед шөнө дунд хүртэл сууж маргаашийн хичээлийн бэлтгэлээ хийдэг. Бичиг цаасны ажил арай дэндүү. Одоо аймгийн БСУГ-ын мэргэжилтнүүд баахан үүрэг даалгавар өгсөн. Ард нь гарах гэж амралтгүй зүтгэж бна. Хажуугаар нь сургууль, даасан ангийн ажлууд ар араасаа хөвөрнө.Манайхан юм л бол ЗӨВХӨН өөрийнхөө хийж бга ажилд ач холбогдол өгч барьцдаг хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Яах гэж багш болсон юм бэ, ийм бага цалинтай ядуу амьдарч бна, бас дээрээс нь ажил нь барагдахгүй гэж хүүхэд маань хүртэл хэлдэг гээч. Үнэхээр л ийм л бга нь үнэн шүү дээ.Шинэ сайддаа амжилт хүсье

  • Орон нутгийн багш нар ачаалал стресс багатай, мах сүү хоол нь бэлэн үнэ багатай, дэргэдээсээ авдаг, харин нийслэлийн багш нар илүү олон хүүхэд эцэг эхтэй ажиллаж, гуанзны хоолоор хооллон кг-н мах , сүүгээр амьдардаг, нийслэл хотын багш нараа энэ тэтгэмжээр харж хандвал зүгээр санагдана

  • Хот хөдөө гэж ялгалгүй бүгдэд нь өгмөөр санагдаж бна. Тэд ялгаагүй ижилхэн ажлын ачаалалтай ажилладаг. Харин ч нийслэлийн багш нар бүр илүү их ачаалалтай ажилладаг. 

    • “Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллуулах зорилготой”гэсэн заалтын дагуу өгч буй тэтгэмж гэсээн.

  • Уурын зуухны галч цахилгаанчин нарын цалин маш бага ямарч тэтгэмжинд хамрагддаггүй ажилчидаа дэмжиж урам хайрлаачээ 

  • Би хөдөө 7 жил, хотод 4 дэх жилээ ажиллаж байна. Хөдөө орон нутагт ажлын ачаалал бага, 20, 30 хүүхэдтэй, дээрээс нь амьдралын өртөг хамаагүй бага байдаг. Нийслэлийн сургуулийн багш нарын ачаалал их шүү дээ. 40, 50, 60 хүүхэдтэй ажиллаж байна. Хот хөдөө гэж ялгалгүйгээр 5 жилд 1 удаа тэтгэмж олгодог бол зүгээр юм. 

    • Хөдөө ирээд ажиллавал авч бноо.Угаасаа заалт нь тийм юмаа./орон нутагт тогтвор суурьшилтай ажиллуулах зорилготой/

  • Сөб н тогооч нарын цалин бага илүү цаг байхгүй амралтын хоног чүү 20 хоног 5 жилийн тэтгэмж бхгүй эрүүл зөв бойжуулахын тулд амт чанар амин дэмтэй хоол ундаар суух завгүй халуунд халж хийдэг маш хүнд  байдаг борчууд бид хүн биш юмуу эргэж хараач ядаж 5 жилийн тэтгэмж өгөөч тэтгэврийн насыг 50 болгож өгвөл зүгээр бна  шүү ямарч тэтгэмж бхгүй 

  • СӨБын тогооч нарын цалин бага ямарч тэтгэмж байдаггүй ядаж 5жилийн тэтгэмж өгөөч амралтын хоног бага ажил маш хүнд тэтгэврийн насыг 50 болгож өгөөч биднийгээ дэмжээчээ

  • Та нар хөдөө нэг ажлаад үз дээ.Бүгд хөдөөг голоод хот хот гээд байдаг.Хотын төвд байдаг багш нар нүүрс түлээ хаглаад гал түлээд ус зөөгөөд үз дээ.

  • Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн багш нарыг бас энэ янз бүрийн хөнгөлөлт урамшуулалдаа адилхан тэгш эрхтэй хамруулж өгөхийг хүсч бнаа.

  • Битгий хот хөдөөгөөрөө талцаад ямараа гайхуулаад байхаа болиорой, анхнаасаа энэ журам бодолтой л хэрэгжиж эхэлсэн байлгүй дээ боловсролын байгууллагынхан

  • Нэмэгдэл олгохдоо хотын багш нарыг яагаад оруулдаггүйг гайхаад б.а Илүү их ачаалалтай ажилладаг багш нар шүү дээ.

  • Боловсролын  салбарт  ажиллаж байгаа номын  санчдын  талаар  анхаарах  хэрэгтэй  цалингийн  шатлал  ахиулах,амралтын  хоног  нэмэх гэх мэт  тоос  тоосонцор  дунд олон жил ажиллаж бна  номын санч  нар багш мэргэжилтэй  хүмүүс ч  олон  бдг  эрүүл мэнд  нөхцөл  байдлаасаа  шалтгаалаад  

  • Сайн багш бэлтгэхэд өндөр оноо чухал биш ээ, сонирхол, харьцаа, эв дүй, багш хүнд байвал зохих эрхэм чанарууд хамгийн чухал шүү, олон жил маш олон удаа ярьсан даа

    • Тийм шүү.Хамгийн гол нь чин сэтгэлээсээ дурлаж хийж чадвал хичээсэн хүн хэзээд сайн багш болж чадна гэж бодож бн.

    • Дан ганц эв дүйтэй байгаад болчихгүй шүү дээ. Хичнээн хүүхдийн аргыг олдог байлаа ч заах ёстой хичээлээ өөрөө ойлгодоггүй, 4,5-р ангийн өгүүлбэртэй бодлого ч бодож чаддаггүй багш нар зөндөө л байдаг. Багшийн сургуулийн босго оноог нэмэхээс гадна өөр салбар чиглэлээс хөрвөх асуудлыг зогсоох хэрэгтэй. Сургуульд нь л орж байвал мөнгөөр мэргэжлээ солих, хөрвөх боломжтой байдаг.

    • Болосролын байгуулгат ажилдаг ажилчидыг харж үзмээр юм аа тогтмол цалин авна улирлийн урамшуулал бага, амралтийн мөнгө 15хоногийн мөнгө авдаг, гар дээрээ 350 мянга л авдаг өдрөөс өдөрт юмны үнэ өөр болж байхад бидний цалин хэвээрээ энэ хүмүүсийн ард олон ам бүл,оюутан, сурагч гээд хүмүүс бий энэ бүхнийгээ 350-аар цогцуулна гээд бодхоор хүнд байгаа бздээ 

  • Хотын багш нар 50,60 хүүхэдтэй ачаалал ихтэй ажиллаж байна. Хөдөөгийн багш нар шигээ нэмэгдэл авмаар байна.

  • Боловсролын агуулгат шинэчлэл хиймээр байх юм. хэрэглээгээ мэдэхгүй насанд нь хамаг хэрэглээний боловсролыг шахаж орхидог  хэрэглэж ашиглах насанд нь гүнзгийрүүлсэн агуулгыг үзэхээр суурь нь байхгүй хүн цааш нь судлах сонирхол төрдөггүй ийм л асуудлаас болж ахлах дунд ангид сул сурлагатан үүсдэг гээд ярих зүйлүүд байна

  • Босго оноо нэмээд чанар сайжрах нь юу л бол бүр багшийн хомсдолд орох вий дээ. Хотын багш нар илүү олон сурагчтай мөн илүү ачаалалтай ажилладаг байх гэж бодож байна.

  • Орон нутагт ачаалал бага .яахаараа даварч бдг юм бэ.хотынхон огт авахгүй бж болоод л бна.орон нутаг нтр гэж ялгамааргүй бна.өгвөл бүгдэд нь өг.илүүү юм хийсэн аятай 25хан хүүхдэд хичээл заадаг бж.бас шуналтай 3жил тутамд авна ч гэх шиг даварлаа л бна шд

  • Шинэ төгсөгч нараас нийслэлийн боловсролын газар шалгалт аваад ажиллахыг хүсч байгаа газар луу нь томилоод явуулж болдоггүй юмуу. Би л гэхэд энэ жил МУБИС-ыг төгсөөд нутагтаа ажиллахаар шийдээд шалгалтын хугацааг нь хүлээж2 8сарын 29д шалгалт өгөөд нэгээр гарч ирсэн. Хэдий шалгалтаа сайн өгсөн ч ар тал, авилга хахууль өгөөгүй болохоор ажлын орон тоо байхгүй гэж явуулчихаад муу оноотой хүн ажилд авсан байсан. Энэ л боловсролын чанар сайжрахгүй байгаа гол шалтгаан байх. Сургуулийн удирдлага, аймгийн боловсролын газрын мэргэжилтэнд хяналт шалгалт хийж баймаар юм.

    • Аймаг аймгий боловсролын газрын дарга нарыг эхэлж бүгдийг нь солихгүй бол наадах асуудалыг чинь гардан зохион байгуулж байдаг хүмүүс ш дээ хэхэ

    • багш бэлтгэдэг сургуулиуд чанартай байх ёстойшилдэг сурагчид багшийн сургуульд элсдэг бсн бол одоо сургуулгүй хоцорсон нөхөд л багш болоод байх шиг. за тэр өнгө мөнгө танил тал бол өнгөрсөн өнгөрсөн үнэн юм алга. хүүхдүүдээ сургаж чадахгүй бж л мөнгө тэтгэмж нэхэхийн онигоо юмаа нээрээ

  • Төр засаг хотын баг нараа жаахан бодлогоор дэмжмээр байна аа анги дүүргэлт нь 45-53 сурагчтай ажиллаж байна шүү дээ. Сөхөрч унаж бна шүү

  • Багш мэргэжил хүнд ажил шүү…Багш ажлын хүндийг багшилсан хүн л мэднэ. Магадгүй гадна талаас нь өнгөцхөн харвал амархан юм шиг санагддаг л байх…Теле хичээл явагдсанаар олон эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийг хийлгэх заах ойлгуулах тал дээр хамтран ажиллаж багшийн ажлыг бага ч атугай мэдэрч ойлгосонд баяртай байна. Ихэнх хүмүүс бага ангийн багшийг л хэцүү гэж ойлгодог гэвч таны хүүхэд бага байхдаа таны үгэнд орохдоо амархан байна уу, дунд ахлах ангид ороод амархан таны үгэнд орж байна уу гэсэн ганцхан асуулт л тавъя…Та заавал тунгааж үзээрэй????? Хүүхэд томрох тусмаа асуудал нь томордог гэдгийг бодож бүх багш нарыг ижил түвшинд авч үзэж хүндэтгэж байгаасай гэж хүсэж байна. Хүндэтгэсэн: Б.М

    • Яг зөв дандаа багш багш гэдэг үнэн хэрэгтээ хамаг ачааллыг ажилчид л үүрдэг боловч тэднийг багш нар нь хүн гэж хүндэлдэггүй төр засаг нь ч ялгаварлан гадуурхдаг.

  • Хувийн сургуульд ажилладаг багш нарыг ч хамруулбал сайнсан адилхан ажилладаг мөртлөө энэ тогтоолцоонд орохгүй л явж байна шүү 

  • Багш нар минь соёлтой байгаарай. Хүнийг өнгө мөнгөөр ялгаварлаж харьцдаг шүү та нар. Багш гэлтгүй эмэгтэй захирал бн. Та нарын ухамсар ийм байхад ардын олон хүүхдэд тэр муухай хандлага чинь суугаад бн. Миний нэг танил захирал авгай бн. Надад  тэгж хандаагүй ч хажуугаас нь хараад надад их сонин санагдсан. Та нар хүүхдийн бас нэг толь шүү.

  • 5 жилд нэг удаа өгдөг тэтгэлгийг  3 жилд нэг удаа өгөхөөр болгох. Гэхдээ хот хөдөө гэхгүй бүх багш нартаа өгч байхаар хуулинд тусгая. Мөн багш нарын цалинг ямар нэгэн тэмцэл хийлгэж байж нэмдэг. Түүнийг болих. Цалинг жил бүр системтэй нэмж байхаар хуулинд тусгах. Тухайлбал улиралд 5% нэмээд байвал бүтэн жилдээ 20% нэмэгдэх жишээтэй, ийм системчлэл маш их хэрэгтэй байна аа. Нэмэхгүй олон жил явж явж, тэмцэл хийх хэмжээнд хүргэж байж цалин нэмдэг. Бага ангид 6 настай хүүхэд сургуульд орж байгаа учир анги  дүүргэлтийг 28-32 болгох.  Үүнээс олон хүүхэдтэй байвал туслах багштай болгох. Тэтгэврийн насыг 50, 55 болгох нь зөв шүү. Энэ мэт боловсролын шийдэж чадахгүй асуудлаас болоод  сурлага сайтай хүүхэд багш мэргэжил сонгох нь бараг  байдаггүй  шүү. 

  • Ерөөсөө бүх сургуулийг кембриджийн Сургууль болгосон нь дээр алаг цоог болголгүй, кембридж гэсэн нэртэй бусад сургуулиудтай адилхан хөтөлбөр цагаан явдаг шдээ илүү их ачаалалтай чанартай сургалт харсангүй.тэтгэмж дээр асуудал хөндвөл хот хөдөө гэж ялгалгүй өгөх нь зөв гэж бодож бн

  • сайн байцгаана у боловсролын байгууллагад ажиллаж бга ажилчид энд яагаад хаягдаад бдаг юм бэ адилхан бүгд л нэг байгууллагад ажиллаж бна шү яагаад хөдөөгийн нэмэгдэл олгож болохгүй гэж

    • Боловсролын байгууллагад ажилладаг /цэцэрлэг,сургууль /-ын тогооч нарын талаар яагаад ажлын нөхцөл мөн нэмэгдэл тэтгэмжийн талаар хууль тогтоомжын талаар огт яригддаггүй юм бол о!!!!!!!!!!!!

Холбоотой мэдээ