
УИХ дахь МАН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ асуудал УИХ-аас орж ирээгүй, Засгийн газраас оруулж ирсэн.
Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хөндөөгүй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тодорхой хүмүүсийг дуудаж уулзсан.
Засгийн газар ойрын үед энэ төсвийг царцааж, эрүүл мэндийн салбарт зарцуулна гэсэн шийдвэр ойрын үед гарах байх.
Засгийн газар төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьж, шийдвэрлэнэ” гэв.