У.Хүрэлсүх:Хөвгүүдийн хүмүүжилд анхаарах цаг болсон байна

2020-12-21

Боловсролын багц хуулийн цахим хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна

БШУ-ын сайд Л.Цэдэвсүрэн “Хүн бүрт чанартай боловсрол эзэмшүүлэх, тэгш хамрагдах боломжийг зорилго болгосон. Одоо бидний хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль нь 2012 онд шинэчилж батлагдсан хууль. Энэ хугацаанд нийт 26 нэмэлт, өөрчлөлт орсон. Дэлхийд боловсролын хөгжлөөрөө тэргүүлж байгаа 7-8 улсын хууль тогтоомжийг Монгол Улсынхтай харьцуулсан судалгаа хийж хуулийн төслөө боловсруулсан” гэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Хоёр жилийн өмнө Багш нарын Их хурлыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан. Боловсрол хүний хөгжлийн суурь, түлхүүр болдог. Боловсролын чанарыг сайжруулж, ирээдүйн монгол хүний төлөвшилд анхаарах ёстой гэдэг нь гарцаагүй. Боловсролын хуулийн шинэлчлэлийн хүрээнд дараахь өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй:

  • Боловсролын зорилгыг хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх
  • Боловсролын хөтөлбөр, сургалтын агуулгыг сургахаас суралцахуй руу чиглэсэн дэлхий нийтийн чиг хандлага руу чиглүүлэх
  • Боловсролын удирдлагын тогтолцоог мерит зарчимд суурилсан, улс төрөөс ангид байлгах
  • Цахим боловсролын эрх зүйн шинэчлэлт хийх
  • Боловсолын чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтыг боловсронгуй болгох шаардлагатай.

Сүүлийн жилүүдэд хүүхдийн хүмүүжил хоцрогдсон. Багш хүн хүүхдийг сургахаас гадна хүүхдийг хүмүүжүүлэх үүрэгтэй.

Нэн ялангуяа, хөвгүүдийн хүмүүжилд анхаарах цаг болсон байна. Эмэгтэй хүнд хүндэтгэлтэй ханддаг эрчүүдийг төлөвшүүлэх ёстой.

Сургалт, хүмүүжил хоёр бол нэгдмэл зүйл. Улсаа хөгжүүлэе гэвэл хүнээ хөгжүүлэх ёстой, хүнээ хөгжүүлэе гэвэл багшаа хөгжүүлэх ёстой.  Багшийн үнэлэмжийг өсгөх зайлшгүй шаардлагатай.

Нийгмийн баталгаагаар хангагдсан хүн багш хүн байх учиртай, бүх талаар нь дэмжих ёстой. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ болон өөрийнхөө боловсролд байнга анхаарч, багш, сургуультай хамтарч ажиллах ёстой.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Huvguud sul doroi bie byldrin hugjil muutai tunia muutai bgaa ni deed surguulid biein tamirin hicheel hantshan 1 kurst orj bgaatai holbootoi id bie byldraa hugjuuldeg nasand hudulguungui shireeni ard suuj zaluugaasaa sulbagar gedestei bolj bna. saharin uvchin zaluujij bgaag helj yriad l bdag arga hemjee avch bodlogo bolonsruulj bgaa yam ch alga tiimeez biein tamirin hicheelug deed surguulid 1-4 kurst buren oruuldag boloh heregte nen yaraltai 

  • Гэхдээ одооны эцэг эхчүүд их бүдүүлэг боловсролгүй, ёс суртахуунгүй болсон. Өөрсдөө хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй тэгсэн хэрнээ хүүхдээ учиргүй өмөөрнө. Багшийг дорд үзнэ. Ер нь ухамсаргүй. Ийм хүмүүсийн хүүхдүүдийг багш мянга сайн байгаад ч хүмүүжүүлэхэд хэцүү. Тэгэхээр нийт иргэдийнхээ ёс суртахуунд анхаарах хэрэгтэй. Бусдын эрхээр миний эрх хязгаарлагдана гэдгийг л хүн болгон мэдчих хэрэгтэй шдээ. 

  • Tuslah bagsh busad ajilchid orhigdchih yumaa Niigmiin tal deeree oron nutagt ajildag tsetserlegiin busad ajilchdad 5 jild ugdug mungun uramshuulalaa ydaj 10 jild 1 ugch boldoggui yumuu 

  • Туслах багш хортой нөхцөлд ажилладаг. Харшилтай болж бн.илүү цаг,ур чадвар тавьж өгч байхыг ЯАНАА.ХҮРЭЛСҮХ ЭНЭ ДЭЭР АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ХҮСЬЁ.БАГШИЙН ТЭТГЭВРЭЭС БАГА ЦАЛИН АВДАГ ШҮҮ

  • Цэцэрлэгийн туслах багш өглөө багштайгаа цуг ирдэг.цэвэрлэгээ үйлчилгээ тогтмол хийнэ.хооллоно уншлага,орыг засаж хураана,ариун цэвэр сахиулах.ажлыг давхар хариуцлага.багшид туслаж тараах матёриал хийнэ.ийм бхд багш нь 120000 авч бхд туслах багш 500000.энэ арай хэтэрнээ. 

  • Туслах багшаа эсвэл дээд боловсролтой болгоод цалингаа нэм л дээ.бас дээр нь ангид ганцаараа ххүхэд хардаг. Багш сургалттай үёд тараана.илүү цаг байхгүй. Ядаж ур чадвар тавиад өгөхөд сэтгэл дутаж бн.

  • Ulsiig bolovsroloor n mohoodog. Iimees hamgiin chadvartai suragchdiig bagsh bolgoh heregtei. Aldaa gargasan bagsh nart hariutslaga tootsoj bolovsroliig shuugch naraas deer avch uzsen tsagt uls hogjino.

  • Боловсоолын тогтолцоогоо  эргэн харж монгол болгохгүй бол цаашдаа монгол хүн, монгол уламжлал хүмүүжлийн талаар ярилтгүй болсон   

  • Таны хүмүүжүүлсэн зүүний хүчний залуус үнэхээр эрийн цээнд хүрсээн. Тэднийг та тойглож явахгүй бол нэг л өдөр таны заасан ов мэхийг хэдийн баяжуулчихсан өөрөөд чинь чиглэхийг үгүйсгэх аргагүй дээ

  • Багш бэлтгэдэг сургуулиудын босго оноог өндөржүүлэлдээ. Бага ангийн багшаар төгсч ирсэн багш алдаатай бичиж бна шүү дээ. Ийм улсууд багшийн үнэлэмжийг унагаад бна шүү дээ. Тэгээд мэдлэг гэхээсээ илүү хүмүүжүүлэх. Туслах багшийн цалин, амралтын хоног зэргийг нэмэх.Сургууль, цэцэрлэгийн аж ахуйнхны цалинг нэмэх, багш нарт үзүүлж байгаа халамж үйлчилгээнд адил тэгш хамруулах хэрэгтэй шүү дээ.

  • Сайхан зодуулж өссөн дөө 10 төгсөх жил мужааны хүү ааваараа укастик хийлгэж ирээд бүтэн жил укастикаар зодуулаад хугараагүй төгсөж билээ хэхэ одоо үед ганц алганы амт даахгүй шалчигнаад аав ээждээ хов зөөж хүний эрх энэ тэр гэж эргүү хууль гаргаад юм сурахгүй хэрүүл хийдэг баньд охидууд л олон болж дээ. Хуучин цагт зодуулж сандал өргөж гахай зүүгээд анги хэсдэг байхад сайхан байж дээ. Алганы амт аваад муудсан юм алга харин ч бага авсан юм шиг л байдаг шүү. Хуучин цагийн багш нартаа 70.80.90 2000н оны төгсөгч нар чинь хайртай шүү.

  • Эцэг эх мэдээж хүмүүжүүлэх үүрэгтэй. Гэхдээ бага насны хүүхдүүд багшийнхаа хэлсэн ярьсанд 100 хувь итгэж дагадаг. Багшийг бэлтгэхдээ мэдлэгээс гадна хувь хүнийх нь хүмүүжил ёс зүй  зан суртахуун өөрийгөө хөгжүүлэх чадварт нь анхаарал хандуулах ёстой юм шиг санагддаг. Монголын ирээдүйг бэлтгэж бгаа хүмүүс өдөр өнгөрөөсөн цалингаараа хэмжигдсэн сэтгэхүйтэй байх нь үнэхээр эмгэнэл шүү. 

  • Ээ дээ, эмэгтэй хүнд хүндэтгэлтэй хандах ёстойг хөвгүүдэд, охидод эрчүүддээ хүндэтгэх тухай заах хэрэгтэй, эмэгтэйчүүд хүүхдүүд гэсээр байтад эрчүүд 1000 хүндэтгэл үзүүлээд даахгүй байгай эмэгтэйчүүд ч олон байна. Охид ч багаасаа хүмүүжилгүй бол их айхтар болж байгаа харагдаж байна

    • Хөвгүүд гээд бхын охидуудаа эм хүн шиг айл гэрийн эзэгтэй шиг өсгө ядаж бантан алгадаж чаддаг гурил зуураад хүүхдэдээ эр нөхөртөө олигтойхон хоол хийж сурчихаад эр эргүүл эцсийн эцэст эр нь эр шиг эм нь эм шиг бх ёстой 

      • Таны ярьж байгааг гэрийн хүмүүжлээс олж авдаг юм багш нар бантан алгаддаггийг заах уу энэ ээж аавын үүрэг

  • Зөв санагдлаа.мөн охидыг ирээдүйд сайн бэлдэх хэрэгтэй гэж бодож бна.ер нь хүүхдийн хүмүүжил болон сурлагын түвшинд багш ,эцэг эх шууд хамааралтай.ялангуяа багшийг өндөр түвшинд,өндөр шалгууртай бэлдээсэй гэж бодож бна даа

    • Бас менежер гэчихжээ. Нийгмийн ажилтан бол дарга биш гэж бичсэн бн лээ шүү. Ажлын байрны тодорхойлолтоо унш за юу.

  • Хичээлийн агуулга тоогоо багасгаад хүүхдийн хүмүүжил харилцаа хандлагаруу чиглэсэн цаг гаргаж өгөх хэрэгтэй. 

  • Бүгд үнэхээр зөв санал байна.Хүүхдийн хүмүүжилд анхаарч боловсролын салбарт ёс зүйн  хичээл орж эхлээд байгаа,үр дүн нь гарах болно.Хүүхдэд гэр бүлийн хүмүүжил бас их чухал шүү.Эрэгтэй,эмэгтэй хүүхдийг адилхан анхаарах хэрэгтэй ч,эрэгтэй хүүхэд ирээдүйн айл гэрийн ноён нуруу,улс орноо болон амьдралыг авч явах гол хүмүүс.Тиймээс хөвгүүдийн боловсрол нэн чухал гэдгийг дэмжиж байна.Эмэгтэйчүүд тэднийг дагаад амьдралаа зөв авч явах ухаантай,ажилсаг арчаатай байвал нийгэмд гэр бүл салалгүй,архидалт багасч,амар тайван болно.

  • Багшийн нийгмийн баталгааг сайжруулж, нэр хүндийг өсгөхгүй бол амжилтанд хүрэхгүй ээ! Мөн сургууль улс төрөөс ангид байх хэрэгтэй! Чадалтай мэдлэгтэй хүнийг багш болгохын тулд төрөөс дэмжих хэрэгтэй! Суурь хүмүүжил гэр бүлийн тогтвортой хөгжил хамгаалалд анхаарах хэрэгтэй цаг ирсэн шүү! 

  • Huni humuujilgui huuhdvvdiig bid humvvjleh mash hetsvv bnaa deerni etseg ehni huuhdee omoordog teneg uhaan muutai bolovsrol nimgen bnaa erni tegeed huni gen gej zuil owlogdoh yumdaa neeree 

  • Би 27 жил бага ангийн багшаар ажиллахдаа хүүхдийн хүмүүжилд байнга анхаарч ажилласаар ирсэн. Сүүлийн 10 жил хүүхдийн тоо их, бас хичээлийн агуулга шахуу их болсноор хүүхдүүдтэйгээ энгийн сайхан байх, хүмүүжлийн ажил зохиох цаг маш хомс болсон. Гэхдээ одооны энэ муухай хэрэг хийгээд байгаа 30 гаруй настангууд 90 ээд онд төрсөн нийгмийн шилжилтийн үеийн эцэг эхийн хайраар дутагдсан хүүхдүүд гэж би боддог. Харин сүүлийн үеийн хүүхдүүд бол арай зөөлөн, гэхдээ их аминчхан болсон ба тэдэнд монголдоо элэг зүрхтэй хүн болгох мөн харилцааны соёл, амьдралын ухааны хичээлүүд , соёл хүмүүжлийн ажлууд явуулж төлөвшүүлэх нь зөв юмаа

  • Humuujliin dogoldol tsag uytei mash ih holbootoi…Bid bugd dor burnee uur uursdiin zan aash hariltsaagaa huniig hundetgeh uzliig uursduusuu ehleh heregtei…jishee..Tom hun huuhedtei yj hariltsana hariu uildel n doroo l ilrene…Uursduusuu hun bur hariutslagiig medreh ystoi.

    • Суурь хүмүүжил бол ердөө л гэр бүлийн хүмүүжил,өсөж төрсөн орчин нь билээ.Йимд эцэг эхийн үүрэг,хариуцлага хамгаас чухал шүү.

Холбоотой мэдээ