Т.Доржханд: УИХ-ын 76 гишүүний тал нь намын жагсаалтаар сонгогддог болох ёстой

ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдээд буй.

Тэрбээр төсвийн мөнгөөр элдэв хөшөө барьж, үр ашиггүй цемент зуурдаг байдлыг үндсээр нь зогсоох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандав.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

32.4 тэрбум төгрөгийн зардлыг хөшөө барихаар оруулсан байна. Эмнэлэгт ор олдохгүй, шалан дээр хэвтэж байхад хөшөө барьж болохгүй.

Үүнийг углуургаар нь өөрчлөх зүйл бол сонгуулийн систем, төсвийн бодлого дээр ч маш том өөрчлөлтийг авч ирнэ.

Одоогийн мажоритар тогтолцоог халж, холимог буюу пропорциональ системийг оруулж ирэх хэрэгтэй.

Зөвхөн намын эрх ашигт зориулсан сонгуулийн тогтолцоог сонгуулийн өмнө хийдгээ болих хэрэгтэй.

2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө ҮХЦ-д нөлөөлж, холимог тогтолцоо байхгүй, зөвхөн мажоритар буюу тойргийн тогтолцоотой байна гэсэн шийдвэр гаргуулсан. 76 гишүүний тал буюу 38 нь пропорциональ системээр сонгогддог байх хэрэгтэй гэсэн саналыг ҮХЦ-д иргэний хувиар хүргүүлж байна.

Пропорционал тогтолцоо нь нам, эвслийн төлөө санал өгч, хуульд зааснаар нам, эвсэл нь сонгогчдын 5-аас доошгүй хувийн санал авснаар УИХ-д суудал авах эрхтэй байдаг. Авсан саналын хувьд ноогдох суудлыг Сонгуулийн Ерөнхий Хороо хуваарилдаг.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn