Д.Ганбат: “Богд Зонхова” төслийг иргэд шүүмжлэнгүүт сайд, гишүүд нь матрын нулимс унагаад эхэллээ

УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “2021 онд таван тэрбумыг тавиад явчихсан юм байна лээ. 2022 онд 32 тэрбумыг тавьсан байна.

Бидэнд хөшөө дурсгал, музей хэрэггүй гэдгийг удаа дараа сануулж байсан. АН-ын гишүүд эсэргүүцэж байсан боловч МАН олонхоороо түрэмгийлж баталсан.

Хариуцлагагүй төсөв орж ирсэн тул буцааж татаж ав. Улс орныг хөгжүүлэх бодлогын зүйл огт шингээгүй.

МАН үнэмлэхүй олонхи болсноос хойш хөшөө, дурсгалыг олноор барьж, жилдээ ганц удаа хэрэглэх сумын төвийн “Улаан булан”-г маш олноор барьж байгаа.

“Богд Зонхова” төслийн талаар цахим орчинд шүүмжлэл өрнөөд эхлэнгүүт сайд, гишүүд нь матрын нулимс унагаад эхэллээ. Төсөв бол нэг ёсны хууль. Гэтэл Засгийн газрын сайд нар нь эсэргүүцэж, хуулийг дагахгүй гэж байна.

Энэ жил энэ мэт ач холбогдолгүй 290 хөрөнгө оруулалтыг царцааснаар 570 тэрбумыг хэмнэх боломжтой гэж мэдээлж байсан” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn