Макрон COVID-19-ийн улмаас хуурай ханиалгаж, ядарч байгаа талаараа ярьжээ

Өмнө нь коронавирусаар халдварласанаа баталж байсан Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өөрийгөө сайн мэдэрч, үргэлжлүүлэн ажилласнаа ярьжээ.

“Би та бүхэнд сайн ажиллаж байна гэж батлан ​​хэлмээр байна. Надад өчигдрийнх шиг шинж тэмдгүүд илэрч байна. Эдгээр нь ядаргаа, толгой өвдөх, хуурай ханиалгах явдал юм” гэж Макрон Елисейн ордноос хийсэн видео мессеждээ хэлсэн байна.

Тэрбээр Ерөнхий сайд, Засгийн газартай холбогдсон зарим ажлаа өвчний улмаас хойшлуулахаас өөр аргагүйд хүрснээ мэдэгдэв. Макроны хэлснээр тэрээр жишээлбэл, цар тахал буюу Брекситтэй холбоотой “нэн тэргүүний асуудал” дээр үргэлжлүүлэн ажиллаж байна.

Францын Ерөнхийлөгч хүн бүрийг сонор сэрэмжтэй байхыг уриалж, “вирус хүн бүрт нөлөөлж болзошгүй” гэж хэлжээ. Макрон аюулгүй байдлын арга хэмжээг нэмэгдүүлж өөрийгөө ажиглаж, маск зүүж, зайгаа барьснаа тэмдэглэлээ.

Францын Ерөнхийлөгч коронавирусын халдвар авсан нь арванхоёрдугаар сарын 17-ны өдөр мэдэгджээ. Макрон долоон хоногийн турш өөрийгөө тусгаарлах болно.

Дэлхийн хэд хэдэн удирдагч өмнө нь коронавирусын өвчнөөр шаналж байсан. Тэдний дунд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Бразилийн Ерөнхийлөгч Жайир Болсонаро, Монакогийн хунтайж Альберт II нар багтжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ