АН-ын Их хурлыг “Дүрмийн бус” хэмээн С.Эрдэнэ нар үзэж, хөшигний цаадахыг нээж эхэллээ

Өнөөдөр АН Их хурлаа хуралдуулж буй. Маргааш үргэлжлэх энэхүү хурлыг АН-ын дарга асан С.Эрдэнэ “Дүрмийн бус” гээд Ц.Туваанд намын даргын эрх шилжүүлсэн тогтоолоо хүчингүй болгожээ.

Мөн өчигдөрхөн УИХ-ын гишүүн, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл ч уг Их хурлаас гарах шийдвэрийг намын олонхи гишүүн дагахгүй. Дүрмэнд орох өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй, тиймээс АН тойрсон шинэ хуваагдал гарна гэж байсан.

Энэ ч ёсоор өнөөдөр хурал зарлан хуралдуулж байгаа УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүргийг гүйцэтгэгч Ц.Туваан нар хурлыг албан ёсны хүчинтэй гэж үзэж байгаа ч С.Эрдэнэ нар ийнхүү хүчингүй гэж үзэж байгаа аж.

Энэхүү дүрмийн, дүрмийн бус хурал гэдгийн цаана ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас хэнийг нэр дэвшүүлэх, түүнээс ашиг хонжоо гаргахын төлөөх өрсөлдөөн илэрч байх шиг.

Үүнийг ч С.Эрдэнэ өгсөн ярилцлагадаа хөндсөн байна. С.Эрдэнэ АН-ын дарга хэн нэгний дохио заавраар хөдөлдөг биш өөрийн гэсэн толгойто, 200 мянга гаруй гишүүдээ төлөөлж чадах хүн байх ёстой гэж байна.

Түүний энэхүү үгний цаана АН-ын удирдлагыг өөрийн эрх ашигт үйлчлүүлэх зорилготой нэг хэсэг хүн, эсэхүл нэг хүн байгаа нь тодорхой юм.

Хэдий одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг тэрбээр шууд энэ бүхний цаана байна гэж нэрлэхээс татгалзаж байгаа ч хэлж, ярьж байгаа байр байдлаас нь харвал үнэхээр түүнийг хэлж байгаа нь ойлгомжтой аж.

Ийнхүү АН-ын Их хурлын хөшигний цаадахыг хуучин дарга нар нь нээж эхэллээ.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ