Ч.Номин: “Богд Зонхова” төсөлд улсаас нэг ч төгрөг зарцуулаагүй бас зарцуулахгүй

Богд Зонхов бурханы хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барих болсон талаар олон нийт шүүмжилж буй. Тэгвэл энэ асуудлаар Соёлын сайд Ч.Номин тайлбар хийжээ.

Тэрбээр “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм.

Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно.
Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна.
Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье” гэжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn