Д.Батсүрэн хамгийн залуудаа буюу 16 насандаа шатрын спортын Их мастер цол хүртлээ

2020-12-18

Дэлхийн Шатрын Холбооны 91 дэх конгресс энэ сарын 1-нээс 6-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдлаа.

Монгол Улсын хамгийн залуудаа шатрын спортын Их мастер цолонд хүрсэн тамирчны рекорд амжилтыг 16 настай шинэчлэн тогтоож байна.

Энэхүү конгресс дээр Их мастер цолны гурван нормын болзол биелүүлээд байсан Орхон аймаг, Эрдэнэт хотын уугуул, “Дагшаахүү” шатрын клубын тамирчин, Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн сурагч, ОУХМ Д.Батсүрэн 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийтлэгдсэн Дэлхийн Шатрын Холбооны стандарт гадаад чансаа бодолтоор гадаад чансаагаа +23.2-оор нэмэгдүүлж, гадаад чансаа 2500 давсан амжилтаар шатрын спортын ноён оргил болох ИХ МАСТЕР цол хүртэхээр боллоо.

Ингэснээр Д.Батсүрэн Монгол Улсын эрэгтэйчүүдийн 8 дахь Их мастер цолтон болж, Монгол Улсын хамгийн залуудаа шатрын спортын Их мастер цолонд хүрсэн тамирчны рекорд амжилтыг 16 настай шинэчлэн тогтоож байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ