“ААН-үүдэд олгосон 3%-ийн хүүтэй зээлийг аваад 6%-ийн хүүтэй хадгаламжинд хийж, мөнгө хүүлж байна гэж хардаж байна”

УИХ-ын гишүүн С.Одонтуяа гурван хувийн хүүтэй зээлээр дамжуулан мөнгө хүүлэлт явагдаж байж болзошгүйг анхааруулав.

Тэрбээр “Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нэг ноцтой тоо хэлсэн.

Засгийн газар жилийн гурван хувийн хүүтэй зээлийг ААН-үүдэд өгсөн. Гэтэл банкны хадгаламж гурван их наядаар өссөн байна.

Нэгдүгээрт, бизнесээ хаагаад мөнгөө хадгаламжид хийсэн байх боломжтой. Эсхүл нөгөө 3 хувийн хүүтэй зээл аваад зургаан хүүтэй хадгаламжид хийчихсэн юм биш үү? Энэ асуудлаа хянаж шалгаач ээ. Үүнийгээ Засгийн газрын хуралдаан дээрээ яриарай. Бидний баталж өгч байгаа мөнгийг хадгаламж болгож байгаа бид нарын өөрсдийн арчаагүйнх” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn