УИХ-ын чуулганаар Жолоочийн даатгалын хуулийг хэлэлцэх эсэхийг шийднэ

УИХ-ын өнөөдрийн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүн энэ оны аравдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Эрх баригч МАН-ын бүлэг уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй хэмээн дарга Д.Тогтохсүрэн нь мэдэгдсэн.

Энэ хуулийн төслийг дэмжихгүй гэж мэдэгдсэнээс болж УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАН-ын бүлгийн гишүүдийг даатгалын компаниудаас авлига авсан хэмээн мэдэгдэж хариуд нь Д.Тогтохсүрэн түүнийг гүтгэсэн хэргээр шүүхэд өгөхөө мэдэгдээд буй.

Иргэдийн дунд ч энэхүү хуулийн төсөл асар их шуугиан дагуулсан билээ. Ийнхүү ихээхэн хэл амтай байгаа хуулийн төслийг хэлэлцэхгүй санаачлагчид нь буцаах эсэх тун удахгүй шийдэгдэнэ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn