“Манайх бизнесүүдээ дэлхийд хаана ч байхгүй олон стандарт мөрдүүлэх гэдэг. Бид туйлдаж байна”

“Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум” “Цар тахал ба Эдийн засаг” сэдвийн дор Төрийн ордонд үргэлжилж байна.

“Олз сервис”-ийн захирал Буянтогтох:

2012 онд Германы шар айрагны үйлдвэрийг Монголд оруулж ирсэн. 2017 онд мэргэжлийн хяналтын шалгалтаар зогсоосон. 2013 оноос эхлэн тусгай зөвшөөрлийг сунгахдаа 25 саяар сунгадаг болсон. Жижиг үйлдвэр байсан ч, томоохон АПУ байсан ч 25 саяар сунгадаг болсон. Манайхаас бусад улсад өндөр градустай согтууруулах ундааг хэрэглэхээ больсон үед шар айрагны хэрэглээг дэмжих нь зүйтэй.

“Чарм Капитал” ХХК-ийн захирал Нямдорж:

Монгол Улсад гадаад болон дотоод худалдааг зохицуулсан хууль, эрх зүйн орчин байхгүй. Гарч байгаа бараа бүтээгдэхүүнийг төрийн байгууллагууд үзэсгэлэн худалдаан дээр л тавьдаг. 12 удаа их хуралд өргөн барьсан ч байнгын хорооноос буцсан.

Мэргэжлийн хяналтын байгууллага зөвлөгөө үзүүлдэг байгууллага болох хэрэгтэй. Асуудал болохоор дэмжлэг үзүүлэхээсээ илүү цагдаатайгаа нийлээд байнгын хараа хяналт, дэлхийд байхгүй олон стандарт мөрдүүлэх гэж оролддог. Дэлхийд хаана ч байхгүй олон стандарт мөрдүүлэх гэдэг. Бид тэр олон стандартын ард гарч чадахгүй байна.

Нийслэлийн бичил бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн Отгонбаяр:

Жижиг, дунд үйлдвэрлэлийг бодитоор банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг буулгаж өгөөч гэж хүсмээр байна.

“Монплэйс” ХХК-ийн захирал Цогбадрах:

Аливаа улс оронд гадаад болон дотоод худалдааны бодлого маш чухал байдаг. Гадагшаа үргүй гарч байгаа, өгч байгаа мөнгийг хянах гол зүйл нь гадаад худалдааны бодлого.

Хонины ноосоор органик бордоо хийж, экспортолж байгаа цорын ганц улс бол манайх. Гэтэл экспортыг дэмжинэ гэж ярьж байгаа боловч яг цагаа тулахаар маш хүндрэлтэй.

20 тонн бордоо экспортод гаргахад маш хүндрэлтэй.

Уул уурхай, албан байгууллагын нэгдсэн хангамжийн платформыг төлөөлж Баянжаргал:

Цар тахлын үед олон бизнес дампуурсан нь ойлгомжгүй, бэлтгэх боломж олгоогүй төрийн шийдвэрүүдээс үүдэлтэй. Мөн бүх шатны төрийн байгууллагуудын утсанд хариулдаг операторуудаа чадавхжуулах шаардлагатай байна.

“Мандал шилтгээн” ХХК-ийн захирал Ням:

НДШ-ийн төлөлтийг төсөв болон хувийн хэвшлийн гэж хувааж үзмээр байна. Хувийн хэвшлийн ААН-үүдийн НДШ-ийг хасаж өгмөөр байна.

“Бурамхан” чихрийн үйлдвэрийн үүсгэн байгуулагч Солонго:

ЖДҮ-чид сүлжээ дэлгүүрээр бараа, бүтээгдэхүүнээ худалдаалах нь маш хүндрэлтэй байдаг. Хувь нь маш өндөр байдаг. ЖДҮ-чид бараа бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлдэг бол үндэсний сүлжээ дэлгүүрүүд дээр үндэсний үйлдвэрлэгчдийн тавиурыг гаргавал зүййтэй.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn