• Д.Сарангэрэл:Гадаадын жуулчдад орчуулагч хийгээд явж байгаа охидыг доромжлох, биед нь халдах тохиолдлууд гардаг

    2020-12-18

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.

    УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

    Манайх анх удаа аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбараа болгосон. Коронавирусын халдвартай холбоотой тэг зогсолт хийсэн боловч цар тахал дуусна гэх итгэлээр аялал жуулчлалын салбараа бэлдэж байна.

    Гадаадын жуулчдад эрх зүйн талаас санал, гомдолтой байдаг. Хөдөө, орон нутагт юм уу хаана ч тэр хөтөч, орчуулагчийн үйлчилгээ үзүүлж буй мэргэжил, боловсрол эзэмшсэн охид, эмэгтэйчүүд болоод гадаадын жуулчдад өөр өнцгөөс хандах, биенд нь халдах, доромжлох явдлууд гардаг. Гадаадын иргэдийн эрх зүйн байдал гэдэгт энэ зүйл орно. Энэ чиглэлээр хуулийн төсөлд ямар заалт тусгагдсан бэ?

    2015 онд Вьетнам улс аялал жуулчлалын салбартаа анхаарч, 2019 онд 18 сая жуулчин авч, 28 тэрбум ам.долларын орлого олсон. Бидний хувьд 750 мянгаа нэг сая болгох зорилготой. Үүнд түлхэц болсон, үндэсний аюулгүй байдлаа хангасан хууль гараасай гэж хүсч байгаа.

    УИХ-ын гишүүн П.Сэргэлэн:

    Гадаадын иргэний бүртгэлийг цахимжуулж байгаа. Монгол Улсын хил дээр орж ирэхдээ гадаадын иргэн хурууны хээгээр бүртгүүлж, төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд хилээр гартал нь хяналтаа тавиад явах тогтолцоо бүрдэж байгаа. Мөн хоёрдугаарт, гадаадын иргэний аюулгүй байдлыг хангах тогтолцоо бий болж байгаа. Мөн агаарын тээврийн нислэгээр зорчиж буй гадаадын иргэдийн урьдчилсан мэдээллийг авдаг болно. Олон улсын стандартад нийцсэн виз бүртгэлийн төвийг байгуулах зэрэг олон шинэ заалтууд тусгагдсан.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ