“Хар тамхины хууль бус наймаатай холбогдсон хүмүүсийг буцаагаад ажилд нь томилсон тохиолдлууд гарсан”

2020-12-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хар тамхины хууль бус наймаатай холбогдсон дипломат албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцож буй талаар тодруулав.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

Дипломат албан тушаалтан хар тамхитай холбогдсон гэмт хэрэг гарсантай холбогдуулан Европын орнуудад суугаа Элчин сайдын яамдын албаны хэрэгцээний машинуудыг GPS-тэй буюу төвөөс хянадаг болсон. Мөн дипломат албан пасспортыг хууль бусаар ашигласантай холбоотойгоор шат дараатай хүчингүй болгох арга хэмээг авч ажиллаж байна. Нийт 6700 орчим пасспортыг хүчин болгосон.

Хууль бус наймаатай холбогдсон гэж үзэж Польшийн талаас ирүүлсэн 69 иргэний жагсаалттай холбоотой хоёр элчин сайд, болон бусад дипломат албан тушаалтнуудыг ГХЯ-наас ажлаас нь чөлөөлсөн.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан:

Дипломат албан хаагчид хар тамхины наймаанд оролцсон хэргээр ГХЯ холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өгч байна.

Намайг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхад байнгын хорооноос тогтоол гаргаж, ГХЯ-д үүрэг чиглэл өгсний дагуу холбогдох хүмүүсийг албанаас нь чөлөөлсөн.

Зарим хүмүүс нь шүүхэд хандсан. Анхан шатны шүүх дээр ажлаас нь чөлөөлөх ёсгүй гэсэн шийдвэр гарсан боловч ГХЯ-тай хамтран Дээд шүүх хүртэл авч явж, элчин сайд болон элчин сайдын зөвлөхөөс чөлөөлсөн шийдвэр хуулийн дагуу байсан гэсэн шийдвэрүүд эхнээсээ гарсан.

Зарим төрийн байгууллагууд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авч, давж заалдахгүйгээр тэр хүмүүсийг буцаагаад ажилд нь томилсон тохиолдлууд гарсан байна лээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ