Энэ сарын 25-ны Сөүл-Улаанбаатарын нислэгийг цуцаллаа

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. Тэрбээр “Франкфуртын онгоц өнөөдөр 16.20 цагт Буянт-Ухаа онгоцны буудалд газардана. Тус онгоцоор 163 иргэн ирж байна. Энэ сард нийт 4 нислэг үйлдэх байснаас хоёрыг нь үйлдээд байна. Энэ сарын 20-нд Токио-Улаанбаатарын нислэг хэвийн үйлдэгдэнэ.

Харин дотоодын халдварын тархалт, тусгаарлах байрны хүрэлцээтэй холбоотойгоор энэ сарын 25-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцлах зайлшгүй шаардлага гарсныг мэдэгдэж байна. Энэ нислэгийг ирэх оны нэгдүгээр сард дахин товлох болно” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ