Ш.Алтанчимэг: Урьдчилгаа 15 хувиа бүрдүүлээд ипотекийн зээлд хамрагдах боломжтой

2021-11-19

“Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум” “Цар тахал ба Эдийн засаг” сэдвийн дор Төрийн ордонд үргэлжилж байна.

Энэ үеэр Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 20-15 болгон бууруулж 10-15 хувийг Зээлийн батлан даалтын сангаас хариуцах талаар тус сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг хэллээ.

Тодруулбал, 30 хувиа бүрдүүлж чадахгүй байгаа бол 20-15 хувиа өөрсдөө бүрдүүлж манайхаас 10-15 хувьд нь батлан даалт гаргах юм.

Төвлөрлийг бууруулж, иргэдийг орон сууцжуулах хүрээнд ипотекийн зээлийн урьдчилгаанд иргэнд батлан даалт гаргах шинэ үйлчилгээг 2022 оноос нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.

Холбоотой мэдээ