С.Одонтуяа: Гэр бүлээр нь Солонгос явуулна гэчихээр хуурамчаар гэр бүл болох вий

2021-11-19

Чуулганы хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Энэ хуулийн 9.4-т нээлттэй сонгон шалгаруулалтад гэр бүлийн хамт ажиллаж, амьдрах нь чухал заалт болно гэж заасан нь маш зөв. Удаан хугацаагаар БНСУ-д амьдарч байгаа хүмүүсийн дунд гэр бүлийн салалт, хүүхдийн хүмүүжил орхигддог.

Гэр бүлээрээ хамт явах нөхцөлийг оруулж өгч байгаа нь сайн хэрэгтэй.

Гэхдээ яамны зүгээс журмыг нарийн боловсруулах хэрэгтэй. Зөвөөр шийдэхгүй бол хуурамч гэр бүл үүсэх магадлалтай.

Холбоотой мэдээ