“БЗД-ийн эмнэлгээс батлагдсан эхний тохиолдол нь БГД, Төмөр зам орчмоос халдвар авсан байж болзошгүй”

2020-12-18

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Эхний батлагдсан тохиолдлууд нь өмнө нь халдвар гарсан, голомт бүхий газарт байсан хүмүүс өртсөн. Тухайлбал, Баянгол дүүргийн Төмөр замын орчмын хүмүүс өртсөн учраас тэндээс халдвар гарсан байх эрсдэлтэй. Гэхдээ эцсийн дүгнэлт гараагүй байна.

Халдвар тэр хүнээс, тэндээс улбаатай гээд хэлчихээр өвчтөнүүд маань надад гомдолдог. Бид нар нутаг дэвсгэрийн хувьд өмнө нь голомт гарсан газраас өвчлөл гарлаа гэдгийг хэлж байгаа. Халдварын эх уурхайг олж чадахгүй байгаа юм биш. Халдвар гарсан голомтот бүс нутгаас эхтэй гэдгийг хэлж байгаа  ” гэв.

Шинээр батлагдсан 18 тохиолдол нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан болон эмнэлгийн ажилчид байна.

Мөн тухайн хүний нэр хүндэд халдах эрсдэлтэй байгаа учраас нэр усыг нь хэлэх боломжгүй гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ