Б.Бат-Эрдэнэ:Дунд, дээд боловсрол, мэдлэгтэй залуучуудад ёс жудаг, хүнлэг чанар дутагдаж байна

2020-12-18

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ.

Иргэдийн хүмүүнлэг чанар, сэтгэлийн боловсрол төлөвшөөгүйн улмаас гэмт хэрэг зөрчил, хүчирхийллийн гэмт хэрэг нэмэгдэж байна. Судалгаанаас үзэхэд 2017 онд гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн  77.1, 2018 онд гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 76.6 хувь нь 15-40 насныхан эзэлж байна.

2018 онд гэмт хэрэгт холбогдсодын 45.5 хувь нь дунд,  17.5 хувь нь дээд боловсролтой иргэд байна. Энэ тоог 2017 онтой харьцуулахад бүрэн дунд боловсролтой иргэдийн тоо 0.9 хувиар нэмэгдэж, дээд боловсролтой иргэдийн тоо төдийлөн нэмэгдээгүй.

ИДС төгсөж, оюуны дээд боловсрол эзэмшиж байгаа боловч зан харьцаа, ёс жудаг, хүнлэг харилцаанд хангалттай суралцахгүй байгаагаас гэмт хэрэг зөрчилд холбогдож байна.

Иргэдийн хүнлэг чанар, сэтгэлийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор уг хуулийг боловсруулжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Tiishdee Bi bol uswur nasnii ohin hvvhedNiigmiin hariltsaand oroltshod ymar hetsvv geech Tom jijiggvi bvgd l gadaad vzemj zindaa harj baritsaj bain adilhan l hvvhdvvd baij yagaad ingdeg ym bee Bi 2 ohin dvvte Ene 2iig mini yaah bol gej vnheer ih sanaa zowj baina Etseg ehchvvd l vr hvvhdee bagaas ni hvniig hvndlej zuw hvmvvjilte bolgoh heregteshdee Hvn yu tarina tvvniigee l huraaj awdag ym shvv 

  • Энэ бол үнэн. Манай зөвхөн залуучууд бус  нас тогтсон хүмүүс ч  хүнлэг бус хувиа маш их хичээсэн долигнуур бөгс долоогчид болсон байна.  

Холбоотой мэдээ