Орос тулаанч Хожиев вакцинжуулалтын талаарх маргааны улмаас америк эмчийн амийг хөнөөжээ

2021-11-18

MMA-гийн орос тулаанч Акмал Хожиев эмч Миран Рибатигийн амийг хөнөөсөн хэргээр АНУ-д баривчлагдсан тухай MMA Junkie мэдээлжээ. Тэдний хооронд коронавирусын эсрэг вакцинжуулалтын талаар маргаан гарч, улмаар зодоон болж хувирсан гэнэ.

Баривчлах үед 27 настай Хожиев эмчийн шарилын хажууд байжээ. Тэр хийсэн хэргээ хүлээсэн байна. Түүний хэлснээр тэрээр Рибатиг багалзуурдаж, улмаар хоолой руу нь амьтны ясаар цохиж, хутгалсан байна.

Одоогийн байдлаар шүүхээс хүн амины хэргээр хоригдсон Хожиевыг суллахад нэг сая долларын барьцаа тогтоогоод байгаа аж.

ММА-д Хожиев гурван ялалт байгуулж, нэг ялагдал хүлээсэн юм. 2017 оны хаврын M-1 Global тэмцээний сүүлчийн тулаандаа тэрээр Абдулазиз Журабаевыг хоёрдугаар тойрогт техникийн нокаутаар ялж байсан.

Хожиев коронавирусын эсрэг вакцинжуулалтыг ил тод эсэргүүцэж байсан нэгэн гэнэ.

Холбоотой мэдээ