Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн асан Д.Ганболд томилогдлоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар УИХ-ын гишүүн асан Д.Ганболд томилогдож, өнөөдөр тамгаа хүлээн авчээ.

Төрийн албаны тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Т.Гантөмөрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.

Д.Ганболд нь өнгөрсөн дөрвөн жил 1996-2020 онд УИХ-ын гишүүн байсан. Түүний өмнөх найман жил Чингэлтэй дүүргийн Засаг дарга байсан юм. М.Энхболдын хүн гэгддэг нэгэн билээ.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn