“Бөхчүүдэд амжилт гаргахад нь үнэтэй байр, машин, цол олгодог нь допинг хэрэглэх сэдэл төрүүлж байна”

2021-11-18

Улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын допингийн шинжилгээний эерэг гарч эдгээр бөхчүүдэд өвдөг шороодсон бөхчүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар цол, чимэгийг нөхөж олголоо.

МҮБХ-ны холбооны тэргүүн Ц.Магалжав:

Допингийн асуудал дэлхий нийтэд гэмт хэрэгт тооцогдох болсон үед манайд ч хянамгай хандах хэрэгтэй байна.

Бөхийн холбоо ч, багш дасгалжуулагч нар ч дүгнэлт хийх хэрэгтэй. Бидний үед харьцангуй бага байсан. Залуучууд амжилт гаргаад ирэхэд нь хэт өндөр үнэтэй байр, машин, шагнал, өндөр цол олгоод эхлэхээр наадамд ямар ч хамаагүй аргаар түрүүлэх сэдэл тэдэнд бий болж байна.

Шагналаас нь хувь хүртдэг нөхдүүд хориотой бэлдмэлийг нийлүүлж, залуу бөхчүүдийг хохироож байна. Допинг хэрэглэсээр байвал монгол бөх үгүй болох эрсдэлтэй.

Допинг нийлүүлж байгаа багш нарын асуудал нилээдгүй яригдаж байна. Мөн допингийн хор хөнөөлийн талаарх суртарчилгааг хийнэ.

Холбоотой мэдээ