Комедиан Д.Амартүвшинг 60 хүн нэг дор цуглуулсан гэх үндэслэлээр 500 мянгаар торгов

Комедиан Д.Амартүвшинг шүүх хурал маргааш буюу арваннэгдүгээр сарын 18-нд Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Өнгөрөгч долдугаар сард Сүхбаатарын талбай дээр “Тэвчээр тасарлаа” жагсаал зохион байгуулагдах үеэр Д.Амартүвшинд Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэсэн байна.

Тэгвэл түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.8, 5.13 дугаар заалтын дагуу 500 мянган төгрөгөрө торгохоор шийдвэрлэлээ.

Тэрбээр “Энэ бол ноцтой хэрэг. Зүгээр үгээ хэлсний минь төлөө надад хариуцлага тооцож байна. Би үсрээд л 60 хүн цуглуулсан.

Харин 60 байтугай хэдэн мянгаар нь цуглуулж, ковид тараасан дарга нарыгаа ядаж надтай адил 500 мянган төгрөгөөр торгоорой.

Бид гурван метрийн зай бариад зогссон атал ямар ч зай бариулаагүй, махан овоо босгосон дарга нартаа бас хариуцлага тооцно биз дээ? СБД-ийн Цагдаагийн газар дарга нартаа адилхан Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно шүү” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn