Г.Занданшатар: Хаан банкны асуудлыг цэгцэлж чадахгүй бол Монголбанкны дарга нар ажлаа өг

УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж, баталлаа.

Хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Хаан банкны хувьцаа эзэмшигчтэй холбоотой асуудлыг цэгцэлж чадахгүй бол Монголбанкны удирдлуудыг ажлаа өг” гэв.

Тэрбээр “Сүүлийн үед ХААН банкны хувьцаа эзэмшилтэй холбоотой асуудлаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл явах боллоо. Монголбанкны удирдлагуудад Банкны тухай хууль болон Монголбанкны тухай хуулийг чанд мөрдөж хууль зөрчсөн аливаа үйлдэл тэр дундаа ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр хууль журмын дагуу энэ асуудлуудыг шийдэж УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргүүлэхийг даалгаж байна. Банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд системийн томоохон банкуудын талаарх мэдээллүүдийг эцэслэн шалгаж, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагуудаар шалгуулж энэ асуудлыг нэгмөр шийдвэрлэх хэрэгтэй.

Нэн ялангуяа нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмших нь хориотой.

Банкны тухай хуулийг мөрдөж ажиллахгүй бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцох болно. Хууль зөрчиж, ашиг сонирхлын зөрчилд автсан бол өөрсдөө өргөдөл өгч, ажлаа хүлээлгэж өг” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn