
УИХ-ын гишүүн Э.Батшугар ипотекийн зээлийн хүүг дахин бууруулах боломжтой эсэх талаар тодруулав.
Үүнд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн “Ипотекийн зээлийг зургаан хувийг буулгах асуудлаар маш их судалгаа хийж байна. Сангийн яам, НОСК-тай хамтарч хийж байна.
Иргэдэд зээлийг илүү хүртээмжтэй болгох чиглэлд урьдчилгаа төлбөрийг буулгахаар судалж үзсэн.
Энэ нь иргэдэд ашигтай боловч барилгын салбар импортыг маш их өдөөдөг, ханшинд хамгийн сөргөөр нөлөөлдөг салбар.
Маш болгоомжтой хандахын сацуу хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр судалгаа хийгдэж байна.
Гэхдээ одоохондоо тодорхой хугацаа хийх боломжгүй” хэмээн хариуллаа.