Д.Тогтохсүрэн: С.Ганбаатар МАН-ын 62 гишүүнийг авлигач гэж гүтгэлээ, уучлал гуйхгүй бол шүүхдэнэ

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар “МАН-ынхан даатгалын 14 компаниас авлига авч, тэдний талд орж даатгалын утхай хуулийг хэлэлцэхгүй гэж байна. Нэг сая жолоочийн эрх ашиг энд хаягдлаа” гэв.

Үүний хариуд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “С.Ганбаатар, МАН-ын 62 гишүүнийг авлига авсан гэж гүтгэлээ, үүндээ уучлал гуйгаарай, Авлига авсныг нь нотлоорой.

Гишүүн хүн гэмт хэрэгт гүтгэсэн гэсэн нэг л тохиолдолд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг. Хэрэв нотолж, уучлал гуйж чадахгүй бол МАН-ын бүлэг таныг Үндсэн хуулийн цэц, болон шүүхэд өгнө гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn