БЗД-ийн эмнэлэгт түргэвчилсэн оношлуураар есөн хүнээс коронавирус илэрчээ

2020-12-17

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс коронавирусын халдвар илэрсний улмаас  халдвар авсан иргэдийн хавьтал болсон хүмүүс болон эмнэлгийн бүх ажилтнуудыг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна.

Тэгвэл өглөөний мэдээллээс хойш есөн хүний түргэвчилсэн шинжилгээнд коронавирус илэрчээ. Оношийг баталгаажуулах PCR шинжилгээг өнөөдөртөө хийж, баталгаат хариу маргааш өглөө гарах юм байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ