С.Энхболд: Дельта хувилбарын давлагаа дуусаж, халдварын тархац буурлаа

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд ПСР-аар батлагдаж байгаа тохиолдлын тоо буурч байна. Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд буурах шат ругаа орсон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 9795 хүн хэвтэн эмчлэгдэж байна.

Бид оргил үедээ 22400 орыг дэлгэж байсан бол долоо хоногт энэ тоо 5000-аар буурч байна гэсэн мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлэгдэж байгаа 9795 хүнээс 2494 нь хүүхэд, 506 нь жирэмсэн эх байна. Нийт батлагдсан тохиолдол 640 мянга бол нас барсан тохиолдол 1836 байна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn