Зүрхний гажигтай хүүхдийн эмчилгээний зардлыг ЭМД-аас 100 хувь даадаг болжээ

2021-11-17

Дэлхийд нэг жилийн төрөлтийн 10 хувийг зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд эзэлдэг байна. Манай улсад ч энэ хувь адилхан. 2013-2014 онд ЭХЭМҮТ-д хийсэн судалгаагаар тухайн жилд төрсөн нярайн 11 хувь нь зүрхний төрөлхийн гажигтай төржээ.

[bctt tweet=”Жирэмсний 4-6 долоо хоногтойд хүүхдийн зүрх бүрэлдэж эхэлдэг.” username=””] Хүүхэд эхийн хэвлийд байхдаа зүрх нь бүрэлдэхэд гажиг үүсэх нөхцөл бүрддэг ба үүнд олон талын нөлөө бий. Жишээ нь жирэмсэн байхдаа ээжийн хэрэглэж байгаа эм тариа, амин дэм, удамшил, ээж аавын амьдралын хэв маяг /архи тамхи/, идэж буй хүнс, агаар нөлөөлдөг байна.

ЭХЭМҮТ-ийн хувьд бүх төрлийн зүрхний төрөлхийн гажигатй хүүхдүүдийг хяналтанд байлгаж, эмчилж байна.  2014 оноос хойш жилд 60-120 хүүхэд, нийт 800 гаруй хүүхдийг эрүүл болгожээ.

Зүрхний гажиг нь эмээр эмчлэгддэггүй бөгөөд зөвхөн нээлттэй мэс засал эсвэл судсан дотуурх аргаар эмчилж болдог ба судсан дотуур хийгддэг мэс заслаар 100 хувь эмчлэгддэг байна.

Өмнө нь зүрхний төрөлхийн гажигтай бол эмчилгээ, мэс заслын зардлыг  75 хувийг улсаас, ар гэрээс 25 хувь төлдөг байсан. Харин 2021 оны ЭМД-ын тухай гуравдугаар тогтоолоор 100 хувь улсаас даадаг болсон нь ялангуяа хөдөө орон нутаг, холоос ирж байгаа хүмүүст сэтгэл хангалуун байх нөхцөлийг бүрдүүлжээ.

Эмчилгээ нь дунджаар 500 мянгаас 5 сая хүртэлх төгрөгт хэлбэлздэг. Он гарсаар 70 гаруй хүүхэд оношлогдож, эрүүл мэндийн даатгалын сангаас 120 гаруй сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлээд байна.

Холбоотой мэдээ