Шинэ хэрэглэгчдийн хэрэглээг нь ижил төстэй айл өрхийн дунджаар нь тооцно

2020-12-17

Засгийн газраас цахилгааны хэрэглээнд хязгаар тогтоож, зөрүүг иргэн, ААН хариуцах тухай журмыг гаргасан.

Журмын дагуу өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төрөөс даана, хэтэрсэн тохиолдолд хэрэглэгч өөрөө хариуцна.

17:00-21:00 цагт цахилгаан халаагууртай өрхүүдээс бусад нь нэмэлт цахилгаан халаагуур залгахгүй байхыг мөн журамд заажээ.

Гэхдээ энэхүү хязгаарлалтад цахилгаан халаагуураар дулаанаа шийдсэн айл өрхүүд хамаарахгүй юм. Цахилгаанаар дулаанаа шийдсэн бол хэвийнээр хэрэглэх боломжтой.

Мөн шинэ хэрэглэгчдийн хувьд хэрэглээг нь ижил төстэй айл өрхтэй дүйцүүлж, дунджаар нь тооцох юм байна.

Гэр хороололд амьдардаг, 4 ам бүлтэй айлын цахилгааны төлбөр сард 35-40 мянган төгрөг гардаг. Энэ мэтээр дүйцүүлж, шинээр холбогдсон хэрэглэгчдийн тооцоог тооцно. ААН-үүдийн хувьд технологи, үйл ажиллагааны ижил байдлыг нь харгалзан үзэж, дүйцүүлнэ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ