
МУИС-ийн Захиргаанаас вакцины дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдсан нийт оюутнуудыг “Өргөө” кино театрт кино үзэх тасалбараар урамшуулна хэмээн мэдээлэв.
Иймд нийт багш, ажилтан, оюутнуудаа вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалсан байна.
Санамж:
- Дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдахдаа вакцины хоёр тунд хамрагдсанаас гурван сарын дараа хамрагдах боломжтой.
- Хэрэв хоёр тунд хамрагдаад КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэснээс 21 хоногийн дараа нэмэлт тунд хамрагдах юм.