Дуучин Л.Байзада таалал төгсжээ

Соёлын тэргүүний ажилтан, дуучин, ая зохиогч Л.Байзада таалал төгсжээ. Алдарт алиалагч Латиф агсны хүү Л.Байзада нь Хүүхдийн ордны “Цэцэг” хамтлагаас уран бүтээлээ эхлүүлсэн. Нийслэлийн 45, 13 дугаар дунд сургуулиудад сурч байсан, 1988-1992 онд Багшийн сургуульд суралцаж төгссөн.

1990-2000-аад оны үест “Танилцъя охин”, “Нандин эрдэнэ”, “Миний нутгийн өглөө”, “Ондоо”, “Үдийн наран” зэрэг дуунууд нь хит болж байсныг сонсогч, үзэгчид сайн мэднэ.

Л.Байзада нь Монголын рок поп урлагт гялалзаж явсан од байлаа.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn