Д.Сумъяабазар: Орон нутгаас нийслэл рүү шилжин ирэгсдийг зогсоох шаардлагатай

2021-11-17

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан эхэллээ. Хуралдаанд аймгийн Засаг дарга нар оролцож байна. Түүнчлэн хуралдаанд Засгийн газрын гишүүд, Хотын дарга оролцож байна.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:

Приус автомашины аккумуляторын хаягдлын асуудал яригдаж байгаа. Манай улс Приус машины хогийн цэг биш. Аккумуляторыг дахин боловсруулдаг үйлдвэрийг барьж өгөх шаардлагыг Японы талд тавьсан.

Улаанбаатар хотод жилд 85 мянган хуучин тээврийн хэрэгсэл орж ирдэг. Би 1.5 сая иргэндээ төрийн үйлчилгээг үзүүлэх төсвийг батлах гэж байна. Дээрээс нь 35 мянган хүн орж ирэхээр төсөв яах вэ. Бидний төсвийг тэр хүмүүс авч байна гэсэн үг.

Улаанбаатар хотод орон нутгаас хүн орж ирэхийг зогсоож өгөхийг УИХ-аас хүсэж байна. Өсөн нэмэгдэж байгаа 85 мянган тээврийн хэрэгслийг зогсоож өг. Тэгш, сондгойгоор явах уу, автомашиныг насжилтаар нь явуулах уу гэх мэт халуухан, хатуухан шийдвэр гарахаар яригдаж байна. Автомашин, замын татварыг нэмэгдүүлэх үү. Улаанбаатар хотын амжиргааны түвшин хамгийн бага. Хямд амьдралыг зорин Улаанбаатар хотод ирж байна.

Дэлхийн бүх хотууд үнэтэй, цалин нь ч хамгийн өндөр байдаг. Механик өсөлтөөр нэмэгдэж байгаа хүн амын, автомашины өсөлтийг зогсоох ёстой.

Холбоотой мэдээ