Аймгуудын хогийг Улаанбаатарт тээвэрлэн ирж, дахин боловсруулдаг болно

2021-11-17

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан эхэллээ. Хуралдаанд аймгийн Засаг дарга нар оролцож байна. Түүнчлэн хуралдаанд Засгийн газрын гишүүд, Хотын дарга оролцож байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Улаанбаатар хотод хог боловсруулах түүхэн шийдвэр гарч байна. Хогийг ангилж хаядаг болно. Бусад аймгийн хогийг Улаанбаатар луу тээвэрлэдэг ложистикийг шийднэ. Шил, хуванцар, цаас гээд бүгд тусдаа байна. Ирэх жилийн төсөвт Засгийн газар Улаанбаатарт тусалж ажиллана. Хамгийн сайн Германы туршлагыг нэвтрүүлэх нь зүйтэй.

Холбоотой мэдээ