Л.Оюун-Эрдэнэ: Ажлаа хийж чадахгүй байгаа сайд нарыг дараагийнхаар нь солино

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан эхэллээ. Хуралдаанд аймгийн Засаг дарга нар оролцож байна. Түүнчлэн хуралдаанд Засгийн газрын гишүүд, Хотын дарга оролцож байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Алийн болгон наанаа үнэтэй машин уначихаад цонхоороо тамхины ишээ хаях вэ. Хэдий болтол хогондоо дарагдаж амьдрах вэ. Сахилга хариуцлагаа дээшлүүлэх хэрэгтэй. Хогны асуудал дээр шинэчлэл хийх цаг болсон. Улаанбаатар хотод хог боловсруулах түүхэн шийдвэр гарч байна. Хогийг ангилж хаядаг болно. Бусад аймгийн хогийг Улаанбаатар луу тээвэрлэдэг ложистикийг шийднэ. Шил, хуванцар, цаас гээд бүгд тусдаа байна. Ирэх жилийн төсөвт Засгийн газар Улаанбаатарт тусалж ажиллана. Хамгийн сайн Германы туршлагыг нэвтрүүлэх нь зүйтэй.

Өнгөрсөн хугацаанд үүрэг даалгавар биелүүлээгүй 32 хүнийг ажлаас нь халсан. Авлига, албан тушаалтай холбоотой 87 хүний асуудал шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Би хэлсэн үгнийхээ хойноос тууштай чаргууцалдаж явдаг хүн.

Өгсөн үүрэг даалгавар биелүүлж чадахгүй сайд нарыг дараагийнхаар нь солино.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn