
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төрийн ордонд аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар уулзаж, цар тахлын үеийн улс, орон нутгийн хэмжээний асуудлаар санал солилцож, үүрэг даалгавар өглөө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Ирэх оноос эхлээд аймгийн Засаг дарга нартай холбоотой хариуцлагын асуудал Ерөнхий сайдын хамааралтай болж байгаа.
Ажлын дүгнэлт, хариуцлага алдсан, өгсөн даалгаврыг биелүүлэхгүй бол би өөрт олгогдсон эрх мэдлээ хэрэгжүүлнэ.
Ажил хийх бүх санаачилгыг дэмжих ч авлигын хэрэгт холбогдвол надад битгий гомдоорой. Хэн байсан ч хамгаалж чадахгүй.
Харин хэн нэгэн гүтгэж байвал түүнийг ялгаж салгана.