Нэгэнт коронавирусын том голомт үүссэн учраас хаанаас ч халдвар гарах эрсдэлтэйг АНХААРУУЛЛАА

2020-12-17

2020.12.16-ны өдөр нийт 10,599 хүнд ПСР шинжилгээ хийснээс Улаанбаатар хотод  5 хүнд коронавирус илэрчээ. Үүний хоёрых нь халдвар авсан зам мөр тодорхойгүй, тандалтыг үргэлжлүүлэн хийж байгаа юм.

Эмнэлэгт хэвтэх үедээ түргэвчилсэн шинжилгээгээр сөрөг гарч байсан бол 4-5 дахь хоногтоо давтан шинжилгээгээр илэрсэн байна.

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн өгсөн мэдээллээр эмнэлэгт хэвтэх үедээ түргэвчилсэн шинжилгээгээр сөрөг гарч байсан бол 4-5 дахь хоногтоо давтан шинжилгээгээр илэрсэн байна. Энэ хоёр хүн нь Б корпуст эмчлэгдэж байсан бөгөөд тасагтаа дөрвүүлээ байжээ. Нэг хүн нь 12 дугаар сарын 9-нд хэвтэж 15-нд эмнэлгээс гарсан. Нэг хүн 12 дугаар сарын 11-нд хэвтсэн, гараагүй. 15-нд гарсан хүмүүс нь гадуур тэгж их яваагүй гэсэн мэдээллийг өгөв .Ойрын хавьтлын 69 хүнийг тусгаарлаж, шинжилгээнүүдийг хийж байна. Ойрын хавьтлын 171 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Хоёрдахь хавьтлын 200 хүнийг гэр гэрт нь тусгаарлах ажлыг хийж байна.

Тэрбээм мөн коронавирусын том голомт үүсч, гарсны дараагаар энэ тэндээс халдвар гарах эрсдэл өндөр байгаа учраас ард иргэд сонор сэрэмжтэй байж, зай барьж, маск зүүж, хувийнхаа ариун цэврийг сахихад анхаарах хэрэгтэйг анхаарууллаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ